Засгийн газар легитим шинжээ алдсан
Төрийн минь сүлд өршөө гэж залбирдаг ард түмэн төрдөө итгэх итгэл суларч байна. Төр засаг бол улс орноо зөв бодлогоор удирдаж, ард олноо хангалуун сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүрэгтэй.
“Хүн шиг амьдруулна”, “Улс шиг хөгжүүлнэ” гэж амлалт өгч гарч ирсэн эрх баригчид хоёр жилийн дотор улс орноо ямар байдалд хүргэв. Доллар, юанийн хэт өсөлт нь жилийн дотор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг огцом өсгөлөө.
Оны өмнөхтэй харьцуулахад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 59,8 хувиар өссөн судалгааг үндэсний статистикийн хорооноос саяхан мэдээлэв. Үнийн өсөлтөөс үүдэн иргэдийн худалдан авах чадвар өдөр ирэх тусам дордож, үнийн өсөлтийн хурд өрхийн орлогыг гүйцэж түрүүллээ. (2014 оны 07 дугаар сар )