Жавзмаагийн Мөнхжаргал

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. МУИС, Удирдлагын академи төгссөн. Улс төр судлаач, багш, нийгмийн удирдлагын мэргэжилтэй. Магистер зэрэгтэй. Улс төрийн сэтгэлгээний түүх, сонгуулийн технологи, бодлогын судлагаа, хувь хүний хөгжлийн асуудлыг сонирхон судладаг. Сүүлийн жилүүдэд 30 гаруй нийтлэл өгүүлэл бичсэн.

Хэлэх дуртай үг: Монголчууд далайд гарцгүй ч оюундаа гарцтай ард түмэн.